КОН ИНЖЕНЕРС ХИЙТЭНГ ХХКEXCEL Premium Heating System — албан ёсны борлуулагч

Шалны халаалт

Солонгос технологийн шалны халаалтын систем. Нийлүүлэлт, зураг төсөл, мэргэжлийн угсралт, баталгаат засвар үйлчилгээг цогцоор нь гүйцэтгэнэ.

  • 16+ жилСалбарын туршлага
  • 3 жилҮйлдвэрийн баталгаа
  • IP67Ус, чийгний хамгаалалт
  • 20–30 жилАшиглалтын хугацаа

Компанийн танилцуулга

Кон Инженерс Хийтэнг ХХК

Кон Инженерс Хийтэнг ХХК нь EXCEL Premium Heating System брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд шалны халаалтын системийн нийлүүлэлт, мэргэжлийн угсралт, баталгаат засвар үйлчилгээ, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Манай хамт олон нь 16 гаруй жилийн туршлагатай бөгөөд орон сууц, амины сууц, оффис, сургууль, цэцэрлэг, зочид буудал, худалдаа үйлчилгээний барилга зэрэг олон төрлийн төсөлд чанарын өндөр түвшинд ажиллаж байна.

Бидний үйлчилгээ

  • Шалны халаалтын системийн нийлүүлэлт
  • Мэргэжлийн угсралт
  • Зураг төсөл, зөвлөгөө
  • Баталгаат засвар үйлчилгээ
  • Борлуулалтын дараах үйлчилгээ

Хамтарч ажилласан төслүүд

  • VIP Residence
  • ASEM Villa
  • Active Garden
  • Four Seasons
  • MCS Resort
  • Sky Resort

Бид хэрэглэгчдэдээ эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй, удаан эдэлгээтэй, Солонгос технологийн шалны халаалтын шийдлийг санал болгож байна.

Яагаад EXCEL?

Солонгосын өндөр чанарын технологи

EXCEL брэнд нь олон улсын чанарын шаардлагыг хангасан, найдвартай бүтээгдэхүүн юм.

Эрчим хүчний хэмнэлт

Орчин үеийн технологийн ачаар цахилгаан зарцуулалтыг бууруулж, дулааныг үр ашигтай дамжуулна.

Аюулгүй ажиллагаа

Хэт халалтын хамгаалалттай бөгөөд галын аюулгүй ажиллагааг бүрэн хангана.

Жигд дулаан тархалт

Өрөөний бүх хэсэгт дулааныг жигд түгээж, тав тухтай орчныг бүрдүүлнэ.

Урт хугацааны ашиглалт

Өндөр чанартай материалаар үйлдвэрлэгдсэн тул 20–30 жилийн ашиглалтын хугацаатай.

3 жилийн баталгаа

Бүх бүтээгдэхүүн үйлдвэрийн 3 жилийн баталгаатай бөгөөд борлуулалтын дараах үйлчилгээг бүрэн үзүүлдэг.

Цогц үйлчилгээ

Нийлүүлэлт, зураг төсөл, зөвлөгөө, мэргэжлийн угсралт, баталгаат засвар үйлчилгээг нэг дороос.

Байшингийнхаа халаалтын тооцоог захиалаарай

Байшин, өрөөнийхөө зураг эсвэл талбайг илгээгээрэй. Бид шаардагдах чадал, тоо хэмжээ, өртгийн тооцоог үнэ төлбөргүй гаргаж өгнө.

Бүтээгдэхүүн, үнэ

Шалны халаалтын системүүд

Барилгын хийц, шалны өнгөлгөөний сонголтоос хамаарч тохирох системийг сонгоно. Үнэ нь 1 м²-ийн материалын үнэ.

Hot Panel хавтан халаалтын холболтын хайрцаг Hot Panel халаалтын хавтан, шошготой ар тал Модон байшинд дулаалгын дэвсгэр дээр давхарлан тавьсан Hot Panel хавтангууд Hot Panel хавтангуудыг байрлуулж цахилгааны холболт хийж байгаа нь Өрөө бүрэн Hot Panel хавтангаар хучигдсан байдал Hot Panel суурилуулж, шалны өнгөлгөө хийж дуусгасан өрөөнүүд Hot Panel хавтан ба шалны өнгөлгөөний дэвсгэр Байшингийн Hot Panel хавтангийн байршуулалтын зураг

01 — Хавтан халаалт

Hot Panel хавтан халаалт

65,000₮ / 1 м²

Hot Panel нь бетон цутгалт шаарддаггүй цахилгаан шалны халаалтын систем бөгөөд модон болон төмөр каркасан барилга, орон сууц, оффис зэрэг бүх төрлийн барилгад ашиглах боломжтой. Ердөө 15 мм зузаантай боловч дулааныг жигд дамжуулж, хурдан халж, удаан хадгална.

  • Бетон цутгалт шаарддаггүй
  • Галын аюулгүй
  • IP67 ус, чийгний хамгаалалттай
  • Хэт халалтын автомат хамгаалалттай
  • 500 кг хүртэл даацтай
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • 20–30 жилийн ашиглалтын хугацаатай
  • Чадал 180 W/м²
  • Тэжээл 220V / 50Hz
  • Температур 60°C
  • Зузаан 15 мм
  • Даац 500 кг
  • Баталгаа 3 жил
EXCEL карбон плёнкан халаалтын ороомог EXCEL Premium Carbon Film плёнк ба дулаалгын дэвсгэрийн огтлол Карбон плёнкийг зэс дамжуулагчтай нь шалан дээр байрлуулсан байдал Халаалтын плёнкний дулаалгын дэвсгэрийг дэлгэж байгаа нь Модон байшинд карбон плёнкан халаалт суурилуулж байгаа нь EXCEL Premium Carbon Film халаалтыг шалан дээр суурилуулсан байдал

02 — Карбон плёнк

EX310 плёнкон халаалт

45,000₮ / 1 м²

EXCEL Premium Carbon Film нь алсын хэт улаан туяаны технологид суурилсан, нимгэн бүтэцтэй шалны халаалтын систем юм. Паркет, SPC, ламинат болон модон шалны доор суурилуулж ашиглана.

  • Алсын хэт улаан туяаны дулаан
  • Хурдан халалт
  • Жигд дулаан тархалт
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • Байгальд ээлтэй материал
  • Суурилуулахад хялбар
  • Чадал 170–220 W/м²
  • Баталгаа 3 жил
PTC хулдаасан халаалтыг шалан дээр байрлуулж байгаа нь Мэргэжлийн баг PTC халаалт дээр шалны өнгөлгөө хийж байгаа нь

03 — Ухаалаг PTC

EX310PTCG хулдаасан халаалт

65,000₮ / 1 м²

PTC Excel нь өөрөө температурыг тохируулдаг ухаалаг карбон халаалтын систем юм. Илүүдэл халалт үүсгэдэггүй тул эрчим хүчийг илүү хэмнэдэг. Цахилгаан тасарсан үед ч шаланд хуримтлагдсан дулаанаа 3–4 цаг хадгална.

  • PTC өөрөө температур тохируулах технологи
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • Галын аюулгүй
  • Жигд дулаан ялгаруулна
  • Паркет, SPC, ламинат доор суурилуулна
  • Чадал 200 W/м²
  • Температур 60°C хүртэл
  • Баталгаа 3 жил
Кабель шалны халаалтын тор Кабель халаалтын улаан торон ороомог Кабель халаалтын дулаан шалны өнгөлгөө рүү дээшлэн тархаж байгаа нь

04 — Кабель

Кабель халаалт

65,000₮ / 1 м²

Кабель шалны халаалт нь бетон болон плитаны доор суурилуулдаг, өндөр бат бөх хийцтэй цахилгаан халаалтын систем юм. Чийгтэй орчинд ашиглах боломжтой бөгөөд дулааныг жигд тараадаг.

  • Ус, чийгэнд тэсвэртэй
  • Бетон болон плитаны доор суурилуулна
  • Жигд дулаан тархалттай
  • Эрчим хүчний хэмнэлттэй
  • Засвар үйлчилгээ бага
  • Урт хугацааны ашиглалттай
  • Чадал 180 W/м²
  • Баталгаа 3 жил

Тооцоолуур

Материалын ойролцоо тооцоо

Халаалт хийх талбайгаа оруулаад системээ сонгоход материалын үнэ болон суурилуулах чадлыг харуулна.

Халаалтын материалын талбай
Материалын үнэ
1 м²-ийн үнэ
Суурилуулах чадал

Hot Panel хавтан халаалтаас бусад бүтээгдэхүүн дээр 1 м² тутамд 70% бодогдоно. Чадлыг автоматаар бодож харуулна. Термостат температур мэдрэгч, цахилгааны кабель, угсралт болон тээврийн зардал ороогүй болно. Өрөө бүрт хэдэн м² халаалт хэрэгтэйг барилгын хийц, дулаалга, цонхны хэмжээнээс хамааруулан бид үнэ төлбөргүй тооцож өгнө — байшингийнхаа зургийг илгээгээрэй.

Технологи

Карбон плёнкан халаалтын бүтэц

EXCEL карбон плёнкан халаалт нь олон давхар хамгаалалттай бүтэцтэй. Энэхүү бүтэц нь цахилгааны алдагдалгүй, өндөр үр ашигтай, удаан эдэлгээтэй ажиллагааг хангадаг.

Халаалтын хавтангийн давхаргат бүтэц ба зузааны хэмжилт
  • 01 PET хамгаалалтын давхарга
  • 02 Зэс дамжуулагч
  • 03 Мөнгө дамжуулагч
  • 04 Карбон халаалтын элемент
  • 05 PET суурь давхарга
EXCEL Premium Carbon Film халаалтыг шалан дээр суурилуулсан байдал

Карбон халаалтын давуу тал

  • Хэт ачаалал авахгүй
  • Галын болон дэлбэрэх аюулгүй
  • Агаарын чанарыг өөрчлөхгүй
  • Эрчим хүч бага зарцуулна
  • Засвар үйлчилгээ бага
  • Суурилуулахад хялбар
  • Урт хугацааны ашиглалттай
  • Эрүүл мэндэд ээлтэй алсын хэт улаан туяаны технологитой

Удирдлага

Термостатууд

EXCEL SV7 термостат

SV7

80,000₮

Энгийн хэрэглээнд зориулсан температур тохируулагч.

  • Ачаалал: 18A
  • Температурын тохиргоо: 0–99°C
  • Дэлгэцтэй
  • Хэт халалтын хамгаалалттай
EXCEL SV10 программчлагддаг термостат

SV10

110,000₮

Өндөр хүчин чадалтай программчлагддаг термостат.

  • Ачаалал: 27A
  • Программ тохируулах боломжтой
  • Дэлгэцтэй
  • Хэт халалтын хамгаалалттай
Wi-Fi H200WF ухаалаг температур тохируулагч

Ухаалаг удирдлага

Wi-Fi H200WF ухаалаг температур тохируулагч

230,000₮

4.0 кВт хүртэлх цахилгаан халаалтыг Wi-Fi-аар гар утаснаас алсаас удирдах ухаалаг термостат. Фильмэн шал, цахилгаан панель, халаалтын кабель зэрэгт ашиглана.

  • Хүчин чадал 4.0 кВт
  • Удирдлага Wi-Fi / Tuya
  • Программ 7 хоног
  • Дэлгэц Давхар FND
Дэлгэрэнгүй унших

Гол онцлог, боломжууд

  • Олон төрлийн бүтээгдэхүүнтэй нийцнэ. Дэлхийд №1-д тооцогддог Tuya модулийг ашигласан тул Tuya модультай дэлхийн олон зуун мянган төхөөрөмжтэй аппликейшнээр дамжуулан холбон ашиглах боломжтой.
  • Google Play болон App Store-оос апп татаж ашиглана. Тусгай нэмэлт төлбөргүйгээр хаанаас ч гар утасны аппликейшн ашиглан температур тохируулагчийг утасгүйгээр алсаас удирдах боломжтой.
  • Олон хэрэглэгч хамтран ашиглах боломжтой. Температур тохируулагчийг аппликейшнд бүртгэсний дараа бусад хэрэглэгчтэй хуваалцаж, олон хүн хамтран удирдах боломжтой.
  • Давхар дэлгэцтэй. Өндөр чанарын FND дэлгэцтэй бөгөөд тохируулсан температур болон одоогийн температурыг зэрэг харуулна.
  • 4.0 кВт-ын хүчин чадалтай. Фильмэн халаалт, цахилгаан шалны халаалтын панель, халаалтын кабель, эрчим хүч хэмнэлттэй усан халаалтын хоолой болон бусад төрлийн цахилгаан халаалтын системд ашиглаж болно.
  • Таймер функц. Өдөр болон цагаар нь тохируулж, халаалтыг автоматаар асаах/унтраах хуваарь гаргах боломжтой.
  • 7 хоногийн программ (7 Days). Долоо хоногийн өдөр бүрийн тодорхой цагт хүссэн температур эсвэл халаалтын түвшинг (Level) автоматаар тохируулах боломжтой.
  • Температурын зөрүү тохируулах. Халаалтын гаралтын ажиллах температурын зөрүү буюу хязгаарыг тохируулах боломжтой.
  • Температур засварлах (Calibration). Тухайн өрөөний бодит температур болон мэдрэгчийн зааж буй температур хоорондоо зөрүүтэй байвал температурын утгыг засварлаж болно.
  • KIDS Lock буюу хүүхдийн түгжээ. Аппликейшн болон температур тохируулагч дээрээс түгжээ хийх боломжтой. Мөн температур болон халаалтын түвшний дээд хязгаарыг (OT, TL) тохируулж болно. Ингэснээр өндөр температурт удаан хугацаагаар ажиллахаас сэргийлж, цахилгаан эрчим хүчний үрэлгэн хэрэглээг багасгахын зэрэгцээ аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.
  • Аюулгүй ажиллагааг сайжруулсан. Их биеийг PC-ABS галд тэсвэртэй материалаар хийсэн. Материал нь ойролцоогоор 120°C хүртэл халуунд тэсвэртэй, дулааны нөлөөгөөр хуванцар деформацид орох эрсдэлийг бууруулсан.
  • Цахилгаан тасарсан үед санах функц. Цахилгаан тасарсан ч цахилгаан эргэн ирэхэд өмнөх ажиллаж байсан төлөвөө санаж, дахин гараар тохируулах шаардлагагүйгээр автоматаар ажиллана.
  • Бүтээгдэхүүний гарын авлагатай. Гар утсанд аппликейшн суулгах, температур тохируулагчийг суурилуулах, ашиглах үеийн анхаарах зүйлс болон төрөл бүрийн функцүүдийг тайлбарласан бүтээгдэхүүний гарын авлага дагалдана.

Ажлын явц

Суурилуулалтын үе шат

Мэргэжлийн баг дараах дарааллаар ажиллаж, туршилтын ажиллагаа хийсний дараа ашиглалтад хүлээлгэн өгнө.

  1. Шалны суурийг цэвэрлэж бэлтгэж байгаа нь
    1

    Талбайн хэмжилт авч, халаалт тавих хувийг нарийвчлан тооцно.

  2. Халаалтын системийг зураг төслийн дагуу байрлуулж байгаа нь
    2

    Халаалтын системийг тооцоолсны дагуу байрлуулна.

  3. Цахилгааны холболтыг хийж байгаа нь
    3

    Цахилгааны холболтыг хийж шалгана.

  4. Температур мэдрэгчийн кабелийг байрлуулж байгаа нь
    4

    Температур мэдрэгч болон термостатыг холбоно.

  5. Термостат холбож туршилтын ажиллагаа хийж байгаа нь
    5

    Туршилтын ажиллагааг гүйцэтгэж хүлээлгэж өгнө.

Гүйцэтгэсэн ажил

Төслүүд

Амины сууц, модон байшин, гэр — олон төрлийн хийцэд шалны халаалт суурилуулсан ажлууд.

Гэрийн шалны халаалт суурилуулсан байдал

Гэрийн шалны халаалт

Модон байшинд шалны халаалт суурилуулж байгаа нь

Модон байшингийн шалны халаалт

Мэргэжлийн баг шалны халаалт угсарч байгаа нь

Мэргэжлийн багийн угсралт

Хэрэглээний талбар

  • Орон сууц
  • Амины сууц
  • Гэр
  • Оффис
  • Сургууль
  • Цэцэрлэг
  • Зочид буудал
  • Худалдаа үйлчилгээний барилга

Түгээмэл асуулт

Асуулт хариулт

Бетон цутгалт хийх шаардлагатай юу?

Hot Panel хавтан халаалт нь бетон цутгалт шаарддаггүй тул модон болон төмөр каркасан барилгад шууд суурилуулна. Харин кабель халаалтыг бетон болон плитаны доор суурилуулдаг.

Ямар шалны өнгөлгөөний доор тавьж болох вэ?

EX310 плёнкон болон EX310PTCG хулдаасан халаалтыг паркет, SPC, ламинат болон модон шалны доор суурилуулна. Кабель халаалтыг бетон болон плитаны доор суурилуулна.

Хамгийн их халах температур хэд вэ?

Систем 60°C хүртэл халдаг бөгөөд хэт халалтын автомат хамгаалалттай.

Чийгтэй өрөөнд тавьж болох уу?

Hot Panel нь IP67 ус, чийгний хамгаалалттай. Кабель халаалт нь ус, чийгэнд тэсвэртэй бөгөөд чийгтэй орчинд ашиглах боломжтой.

Дээр нь хүнд тавилга тавьж болох уу?

Дээр нь хүнд тавилга тавьж болно. Гэхдээ шалнаасаа хамгийн багадаа 3 см дээш агаарын сэлгэлт явж байх тавилга байх ёстой. Хөлгүй, битүү ёроолтой тавилга хориглоно. Жишээ нь матрас, хүнд зузаан дэвсгэр, ноосон хивс зэргийг тавихыг хориглоно.

Цахилгаан тасарвал дулаан хэр удаан хадгалагдах вэ?

Халаалт нь цахилгаан тасарсан үед ч шаланд хуримтлагдсан дулаанаа 3–4 цаг хадгална.

Эрүүл мэндэд нөлөөлөх үү?

Карбон халаалт нь агаарын чанарыг сайжруулж, агаарыг ионжуулж цэвэршүүлдэг. Hot Panel хавтан болон кабель халаалтын системүүд нь non-magnetic технологитой тул соронзон орон үүсгэхгүй, эрүүл мэндэд хоргүй, сөрөг нөлөөгүй.

Баталгаат хугацаа хэд вэ?

Шалны халаалтад 3 жилийн баталгаа олгоно. Манай бүх бүтээгдэхүүн галын дүгнэлт, стандарт хэмжил зүйн гэрчилгээтэй.

Ашиглалтын хугацаа хэр удаан вэ?

Өндөр чанартай материалаар үйлдвэрлэгдсэн тул 20–30 жилийн ашиглалтын хугацаатай.

Зураг төсөл, тооцоог хийж өгдөг үү?

Тийм. Зураг төсөл, зөвлөгөө нь бидний үндсэн үйлчилгээний нэг хэсэг. Байшин, өрөөнийхөө зургийг илгээвэл бид шаардагдах чадал, тоо хэмжээ, өртгийн тооцоог гаргаж өгнө.

Гэрээ

Төлбөрийн нөхцөл

100%

100% төлөлт

Шалны халаалтад 3 жилийн баталгаа олгоно. Манай бүх бүтээгдэхүүн галын дүгнэлт, стандарт хэмжил зүйн гэрчилгээтэй.

Холбоо барих

Үнэгүй тооцоо, зөвлөгөө авах

Байшин, өрөөнийхөө талбай эсвэл зургийг илгээгээрэй. Бид шаардагдах чадал, тоо хэмжээ, өртгийн тооцоог үнэ төлбөргүй гаргаж өгнө.

Хаяг
Улаанбаатар хот, СБД 16-р хороо, Бэлх 28-581 тоот
Цагийн хуваарь
Ажлын өдрүүдэд 09:00–18:00
Бямба 09:00–17:00
Борлуулалтын менежер
Х.Ариунзул

Товч дарахад мэдээлэл нь и-мэйл програм дээр бэлтгэгдэн нээгдэнэ. Шууд ярих бол 9119-4430, 9133-4430 дугаарт залгана уу.

Залгах Тооцоо авах